Үйл явдалЦаг үе

“ХОГГҮЙ ОРЧИН” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

“Хоггүй орчин” өвлийн их цэвэрлэгээний аянд дүүргийн ИТХ, ЗДТГ, харьяа хэлтэс алба, дүүргийн өмчит үйлдвэрийн газрууд, хороод, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, иргэд, ААН-үүд идэвх санаачилгатай оролцож байна.

Уг ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбай, гуу жалганд ил задгай үүссэн хогийн цэгийг цэвэрлэх, айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, гудамж талбайд хуримтлагдсан хог хаягдал болон цас мөсийг цэвэрлүүлэх, ачиж тээвэрлэх, хог хаягдлын байгууллагуудын хог тээвэрлэлтийг эрчимжүүлэн, хог хаягдлыг бууруулах юм.

Цаашид дүүргийн нутаг дэвсгэр дэх хур хогноос салж, улмаар хог хаягдлын менежментийг нэвтрүүлж, хогийг ангилж ялгах, иргэдийн ухамсрыг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарах юм.

Иймд иргэн та Баянзүрх дүүргээс хэрэгжүүлж буй “ХОГГҮЙ ОРЧИН” аянд нэгдэж өөрийн амьдарч, ажиллаж буй газраа цэвэрлээрэй. Бид хамтдаа хүчтэй!
#хоггүй_орчин_баянзүрх
#ХАМТДАА_ХҮЧТЭЙ

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...