Үйл явдалЦаг үе

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ СУРГАГЧ БАГШТАЙ БОЛЛОО

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан “ДЭМЖЬЕ” ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Илтгэх индрийн ирээдүй ТББ хамтарч дүүргийн хэмжээнд “Сургагч багш” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ

“Сургагч багш хөтөлбөрийг санаачилсан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд онцгойлон талархал илэрхийлье. Мөн хамтарч ажилласан Илтгэх индрийн ирээдүй ТББ-ын хамт олонд баярлалаа. Өмнө нь дүүргийн хэмжээнд сургагч багш бэлдэж, үүний хүрээнд иргэдэд шаардлагатай сургалтуудыг орж, хамтарч ажиллаж байсан удаагүй. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр залуус төрд дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо нээлттэй илэрхийлэх зэргээс эхлээд олон ач холбогдолтой” гэсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 8 залууг 1 жилийн турш бэлдсэн бөгөөд тэд албан ёсоор сургагч багш болсон. Бэлтгэгдсэн сургагч багш нарын хувьд дүүргийн бүх хороодын иргэдэд төрөл бүрийн сургалтуудыг үнэ төлбөргүй орно.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...