Үйл явдалЦаг үе

АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ ВЬЕТНАМ ЗАСВАРЫН ГАЗРУУДАД АЖИЛЛАЛАА

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Тухайлбал явган хүний орц, гарц хааж байрласан ТҮЦ болон Вьетнам засварын газруудад шалгалт хийж, алдаа зөрчлийг залруулах, иргэдийн үйлчилгээ авдаг орчныг ая тухтай болгоход анхаарч бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, газар дээр нь ажилласан.

Тэгвэл Засаг даргын орлогч Б.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг зарим зөрчлийг арилгаж, хуулийн хэрэгжилтээ ханган үйл ажиллагаа явуулж буй Вьетнам засварын газруудад зөвлөн туслах шалгалтыг зохион байгууллаа. Ажиллах орчин нөхцлөө сайжруулснаар үйлчлүүлэгчид нэмэгдэж, сэтгэл ханамжтай гарах болсон талаар бизнес эрхлэгчид дурдсан бөгөөд 4 сараас саарал усыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар хэлсэн юм. Энэ үеэр

Засаг даргын орлогч Б.Батбаяр “Хуулийн хэрэгжилтээ хангаж, эрүүл аюулгүй орчинд, ажиллаж, үйлчилгээ үзүүлэх үүргийг бизнес эрхлэгчид хүлээж байгаа. Хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байгаа газруудад дараа дараагийн арга хэмжээг авч ажиллана” гэсэн.

Вьетнам засварын газруудын хувьд дотор, гадна тохижилт, цэвэрлэгээний асуудал, гэмт хэрэг, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын стандарт гээд холбогдох чиглэлийн хуулийн хэрэгжилт, хангалтгүй, НӨАТ-ын баримт олгодоггүй гэх мэт зөрчлүүд илэрч байсан юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...