Үйл явдалЦаг үе

ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ НАР ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХАД ХЯНАЛТ ТАВИНА

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/492 дугаар захирамжийн дагуу дүүргийн 28 хороонд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарыг томилон ажиллуулахаар боллоо.

Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан захирамжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулах, СӨХ-ын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах үйл ажиллагаа болон хог хаягдлын менежментийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллах юм.

Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хог хаягдлын байцаагч нарт нэгдсэн сургалтыг зохион байгуулж Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Оюун-Эрдэнэ, Б.Сайнбаяр нар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Иргэдэд хог хаягдлын талаарх ойлголт, зөв дадал хэвшил суулгах, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, эх үүсвэр дээр нь ангилах ажлыг зохион байгуулахад Хог хаягдлын олон нийтийн байцаагчид чухал үүрэгтэй бөгөөд иргэд ч мөн ухамсартай байж, хамтран ажиллах нь чухал юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...