Цаг үе

П.Мөнхбаатар: Сурагчдад иргэний үнэмлэхтэй холбоотой мэдээлэл өгөхөөс гадна шинээр захиалга авах үйлчилгээг давхар үзүүлж байна

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Иргэний үнэмлэх гэж ямар баримт бичиг болох, шинээр авахын тулд хаана хандах, бүрдүүлэх материал зэрэг мэдээллийг сурагчдад олгож байгаа юм. Мэдээлэл өгөхөөс гадна Улсын бүртгэлийн зөөврийн төхөөрөмж, киоск машиныг ашиглан шинээр захиалга авах үйлчилгээг ч үзүүлж байна.

Ингэснээр 16 нас хүрч анх удаа цахим үнэмлэх авч байгаа болон дахин захиалах сурагчид заавал дүүрэг, банк орох шаардлагагүйгээр сургууль дээрээ энэ үйлчилгээг шууд авч байна. Арга хэмжээг элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэх хугацаа хүртэл долоо хоног бүрийн хоёр болон дөрөв дэх өдөр дээрх үйл ажиллагааг зохион байгуулж дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургуулиудад очиж мэдээлэл өгнө.

Сурагчид өөрсдийн сурч ойлгосон зүйлээ дүү нартаа хуваалцаж, анх удаа иргэний үнэмлэх авахад туслах болно гэсэн юм. Мөн багш нар ч иргэний үнэмлэхний хугацаа сунгалт, дахин захиалах зэрэг үйлчилгээг авах боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...