2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Үйл явдал

Баянзүрх дүүргийн 1-р хороонд 25 гарааш буулгалаа

Баянзүрх дүүргийн 1-р хороо 57 байрны хойно байрлах 25 гараашийг буулгаж, газрыг чөлөөлж байна. Тухайн чөлөөлсөн газарт тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээс өмнө иргэдээс санал авна. Өөрөөр хэлбэл оршин суугчдын өгч байгаа саналыг үндэслэж тохижилтын ажил хийгдэх юм. Гарааш эзэмшигч иргэдэд гарааш буулгаж, газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Иргэд үүнийг дэмжиж, хороондоо ногоон байгууламж болон бусад бүтээн байгуулалтын ажил хийхийг зөвшөөрсөн.

Тухайн бүсийг иргэдийн хэлж заншсанаар “МИКР” гэж нэрлэдэг. Микрээс урлаг соёлын олон алдартангууд төрсөн. Тэр ч утгаараа зарим уран бүтээлчид, урлаг соёлын алдартнууд тус чөлөөлсөн газарт “Урлагийн музей” барьж байгуулах хүсэлт байгааг дүүрэгт ирүүлсэн. Баянзүрх дүүргийн зүгээс иргэдийн дэмжлэг авсан тохиолдолд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...