Цаг үе

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцаа

Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд төлбөрийн чадваргүй яллагдагчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага болох Хууль зүйн туслалцааны төв нь одоогийн байдлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-133/437 тоот тушаалаар нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг болон хүн ам ихтэй зарим сумыг хамруулан нийт 31 салбартай, 72 албан хаагчтайгаар ажиллаж байна. Хууль зүйн туслалцааны төвийн нийт улсын өмгөөлөгчид нь 2014-2019 оны байдлаар нийт 16876 эрүүгийн хэргийн 18353 төлбөрийн чадваргүй холбогдогчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээг үзүүлж, 59439 иргэнд хууль зүйн бүх шатны зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан байна.

2014 онд ТЧЯҮХЗТТ хууль мөрдөгдөж эхэлснээс 2019 оны 10 дугаар сарыг хүртэл хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээ хүссэн иргэд өөрийн оршин байгаа газрын харьяа аймаг, дүүрэг, хороо, багийн Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний ажилтнаас амьжиргааны түвшний тодорхойлолтоо явж авч ирдэг байсныг хөнгөвчлөх үүднээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран Хууль зүйн туслалцааны төвийн ажлын албанаас шууд харах боломжийг бий болгоод одоо хэвийн ажиллаж иргэдэд хүндрэл чирэгдэлгүй болоод байна.

Зөвхөн 2019 онд 14975 иргэнд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгсөн байна. Энэ үзүүлэлтийг өмнөх он буюу 2017, 2018 оны зөвлөгөө өгсөн тоон мэдээлэлтэй харьцуулвал 2017 оныхоос 2 дахин өссөн, 2018 оныхоос 3000 гаруй иргэдээр өссөн байгаа нь харагдаж байна. Энэ нь иргэд олон нийт Хууль зүйн туслалцааны төвийн талаарх мэдлэг тодорхой хувиар өсөн нэмэгдэж байгаагийн илрэл гэж ойлгож болох юм.

Нийслэл болон орон нутаг дахь салбарууд нь тухайн харьяаныхаа ЗДТГ-уудад байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Хууль зүйн туслалцааны төвийн 2019 оны үйл ажиллагааны тоон мэдээллээс хархад нийт улсын өмгөөлөгчдийн хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээ үзүүлж шүүхээр болон шүүхийн өмнөх шатанд шийдвэрлүүлсэн хэргийн 117 хэрэг нь хэрэг бүртгэх мөрдөн байцаах шатанд, 6 хэрэг нь шүүхийн шатанд бүхэлдээ хэрэгсэхгүй болсон буюу цагаатгуулсан гэсэн тоон мэдээлэл байна. /Нийт хэрэгсэхгүй болсон 123 хэрэг/

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан холбогдогчдыг улсын өмгөөлөгчийн саналаар суллах шийдвэр гаргасан тохиолдлууд гэвэл 2019 онд 134 холбогдогч, улсын яллагчийн тавьсан саналаас доогуур ял оноосон тохиолдлууд гэвэл 1079 хэргийг хөнгөн ял оноолгож шийдвэрлүүлсэн байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...

Цаг үеШуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.   Өмнөх зөвлөгөөнөөр...