Шинэ мэдээ

“Бүрэн угааж-Бүтэн байдлыг хангуулъя” хаврын их цэвэрлэгээний сарын аян эхэллээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд “Бүрэн угааж-Бүтэн байдлыг хангуулъя” уриатай хаврын их цэвэрлэгээний сарын аян эхлэхээр болж хороодын Засаг дарга нар болон холбогдох алба, хэлтсийн дарга нарт мэдээлэл өглөө. Энэхүү аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил, хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэнэ. Мөн гэрлийн шонг угааж, шон дээр наасан зарлал наалтыг хуулж цэвэрлэх, хөшөө дурсгал, гудамжны хогийн сав, сандал, хашлага зэргийг угааж цэвэрлэхээрээ онцлогтой. Үүнээс гадна дүүргийн хэмжээнд аж ахуйн нэгжүүдэд хаяг, самбараа угааж өнгийг сэргээх шаардлагыг тавих юм.

Хаврын их цэвэрлэгээг 5 үе шаттайгаар хийхээр төлөвлөж байгаа. Ингэхдээ,

  • 1 үе шат: Хүүхдийн тоглоомын талбайн цэвэрлэгээ
  • 2 үе шат: Хайс, хашлага, сандал, хогийн сав, хөшөө дурсгал, үерийн далан сувгийн цэвэрлэгээ
  • 3 үе шат: Байгууллагын гадна фасад, хаягийн байгууламжийн цэвэрлэгээ, зөвшөөрөлгүй зарлал хуулж цэвэрлэх
  • 4 үе шат: Их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчныг угааж цэвэрлэх
  • 5 үе шат: Хаврын бүх нийтийн цэвэрлэгээг 4 дүгээр сарын 14-ний Баасан гарагт 11:00-12:30 цагт 90 минут зохион байгуулахаар боллоо.

Мөн цэвэрлэгээний хугацаанд хэд хэдэн цэгт дахивар хог хаягдлыг урамшуулалтайгаар худалдан авах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо Баянзүрх...

Шинэ мэдээ

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа Баянзүрх дүүргийн Улаан...