2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Үйл явдал

“Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал” төслийн нээлт боллоо

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гүүд Нэйборс Олон улсын байгууллагаас энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн багш нарт бага насны хүүхдэд эрх, хамгааллын суурь ойлголт, амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг олон хувилбарт хэрэглэгдэхүүний тусламжтай, оролцоонд суурилсан аргаар хүргэх аргачлал эзэмшүүлэхэд оршиж байгаа юм.

Энэ хүрээнд
– Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй болон хүүхдийн эрх хамгааллын сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх
– Цэцэрлэгийн арга зүйч, эмч, эцэг эхчүүдээс бүрдсэн дэмжих бүлгийг Баянзүрх дүүргийн 25 цэцэрлэг дээр байгуулах
– Баянзүрх дүүргийн 25 цэцэрлэгийн 50 багшийг Хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих төслийг сургагч багшаар бэлтгэх
– Ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчдад амны хөндийн эрүүл ахуй болон хүүхдийн эрх, хамгааллын сургалт зохиох
зэрэг тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

“Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал” төслийн нээлтэд БШУЯ, ЭМЯ-ны төлөөлөл, Баянзүрх дүүргийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Гүүд Нейборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён зэрэг холбогдох албаныхан оролцлоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...