Цаг үе

Б.ТӨГСБАЯР: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭНД ЭЛЕКТРОН ТАМХИ ЗАРСАН ТОХИОЛДОЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Баянзүрх дүүргийн удирдлагаас дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд тамхи, электрон тамхи худалдахыг хориглож “Тамхигүй – Гэрэлт ирээдүй” уриалга гарган ажиллаж байна. Энэ талаар тус дүүргийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Төгсбаяраас тодрууллаа.

-Яагаад  21 наснаас доош насны иргэнд электрон тамхи зарахгүй байх шийдвэр гаргасан бэ?

-Хүмүүс энэ тамхийг хоргүй гэж буруу ойлголттой яваад байгаа. Тэгээд электрон тамхийг энгийн тамхи татдагаасаа илүү ихээр татаж байна. Олон нийтийн газар, ажил гудамж талбай дээр хэрэглэж байгаа залуус олон байгаа. Энэ нь электрон тамхийг замбараагүй хэрэглэж байгааг харуулж байгаа юм. Энгийн тамхитай ижил хор хөнөөлтэй учраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор энэхүү шийдвэр гаргасан. Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор өсвөр насны хүүхдүүд ихээр хэрэглэж байна. Учир нь олдоц ихтэй сургуулийн хажуу талийн дэлгүүр, ТҮЦ  гэх мэт хаа сайгүй зарагдаж байгаа юм. Тэгэхээр худалдааны төвүүдээр насанд хүрээгүй хүмүүст заруулахгүй байх шийдвэр гаргасан.

-Хэрэв 21 наснаас доош насны иргэнд зарсан ААН-д ямар арга хэмжээ авах вэ?

-Өнөөдрөөс хяналт шалгалт хийх ажлын хэсэг тамхи худалдаалдаг цэгүүдээрээ явж байгаа. БЗД-ийн хэмжээнд байгаа зах, дэлгүүр, ТҮЦ гэх мэт газруудаар хяналтын ажил хийнэ. Хэрэв насанд хүрээгүй иргэнд зарсан тохиолдолд тамхины эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авна. Тамхи худалдаалан борлуулах зөвшөөрөл цуцлах,торгох, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...