2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Цаг үе

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ариутгал, гэр хорооллын нүхэн жорлонгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатай зохион байгуулж байна.Тодруулбал, дүүргийн 22 хорооны 786 өрх, 23 хорооны 1209 өрхийн нүхэн жорлонг ариутгасан бол нийт 37.200 м.кв нийтийн эзэмшлийн зам, хүүхдийн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна.Дүүргийн хэмжээнд нэн шаардлагатай 3000 өрхийн нүхэн жорлонг ариутгахаартөлөвлөснөөс одоогийн байдлаар 1995 өрхийн нүхэн жорлонг ариутгажээ. Ариутгалыг Жавелион 0,06 хувийн уусмалаар нүхэн жорлонгийн эргэн тойрон болон дотор, гадна талбайд тусгай зориулалтын багажаар 4-6 атм даралтаар мананцар үүсгэн шүршиж Гипохлорид кальци 0,5 хувийн сүүн уусмалыг 2 литрийн хэмжээтэйгээр нүхэн жорлон болон бохирын цооногийг халдваргүйжүүлж байгаа юм.Дашрамд, НҮБ-ийн Хабитат төслийн хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” үйл ажиллагааны хүрээнд дүүргийн 9-р хорооны 2064 өрхөд ариутгалын бодис тараасан байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...