Шинэ мэдээ

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд шинээр батлагдан гарсан хууль, тогтоомж, стандартыг сурталчлах, ажлын байрны дүгнэлтэд тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газрын даргын хамтран баталсан хөтөлбөрийн хүрээнд сургалтыг зохион байгуулсан юм. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газартай хамтран оролцсон юм.
Хөтөлбөрийн хүрээнд дараах сэдвээр сургалт явуулсан. Үүнд:
• Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ, хуулийн хэрэгжилт
• Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн этгээдийн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх тухай
• Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн тухай
• Ажлын байрны дүгнэлт гаргах тухай мэдээлэл
• Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын галын аюулгүй байдал
• Нийслэлийн мэдээ мэдээллийн Ulaanbaatar.mn цахим хаягт хүсэлт илгээх видео заавар
• Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд GMP, GHP нэвтрүүлэх стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахад чухал ач холбогдолтой, мэдээллийг хүргэлээ.

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Шинэ...

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...