Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа
Сар шинийн баярыг угтан дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдаанд энэ жилийн гоёл зүүсгэлийн чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” үзэсгэлэнг дотоодын шилдэг үндэсний үйлдвэрлэгчид толилууллаа.
Тус үзэсгэлэнд минимал хэв маягтай дээл, бүс, малгай, гутал, гоёл зүүсгэлийн иж бүрэн зохицлыг танилцуулж, 2026 оны загварын трендийг тодорхойлсон юм.
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд Баянзүрх дүүргийн 77 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, 52 аж ахуйн нэгж оролцож байгаагаас 60 хувь нь үндэсний дээл, хувцас үйлдвэрлэгчид оролцож байна. “Минимал дээл” үзэсгэлэнд таван коллекциор буюу 20 үндэсний үйлдвэрлэгч оролцож, дээл, хантааз, гутал, малгай, гоёл зүүсгэлээ иргэд, худалдан авагчдадаа танилцууллаа.
Та бүхэн үндэсний хувцсаараа гоёж, сар шинээ минимал хэв маягаар угтаарай!
Leave a comment