Цаг үе

Тарваган тахал өвчнөөс сэргийлье!

#Иргэнтанд #СЭРЭМЖЛҮҮЛЭГ Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварлагддаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хордлогоор илэрдэг зоонозын цочмог халдварт өвчин юм. Монгол улсын Амьтны тухай хууль 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” А/278 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсгийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврын хүрээнд иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл олгох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тарвага, зурам агнахгүй байх, тарвага, зурамны арьс, мах худалдан авах, мах хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байнгын хяналт шалгалт хийгдэж байна. Иргэд та бүхэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлнэ үү.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...

Цаг үеШуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.   Өмнөх зөвлөгөөнөөр...