2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Цаг үе

Засаг даргын зөвлөл хуралдав Ө.ГАЛБАДРАХ 2020/08/28 Х

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг дарга сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцсэний дагуу тус хуралдааныг шуурхай зохион байгуулав. Тодруулбал, шинэ төрлийн коронавирус Ковид-19-өөс урьдчилан сэргийлж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа онцгой нөхцөлд эхлэхээр болсон.

Иймд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 32 сургууль, 45 цэцэрлэгт халдвар хамгааллын дэглэм сахих ажлын хүрээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс халуун хэмжигч төхөөрөмж болон гар ариутгагчийг авч өгөхөөр боллоо.

Түүнчлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хог тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮГ-уудын удирдлагуудад аливаа халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хур хогийн цэгүүдийг яаралтай устгаж, хог тээврийн менежментийг сайжруулж, ачилтыг хуваарийн дагуу түргэн шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

 

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...