2025 10 сар 17
|    Утас:  51-263140
онцлох мэдээ

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын хуралдаан боллоо

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV хуралдаан энэ сарын 13-нд болно. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын хуралдаан боллоо.
Төсөв санхүү, эдийн засгийн хорооны хурлаар хэлэлцсэн “Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай” асуудлыг БЗД-ийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Уянга танилцуулж, мэдээлэл өгсөн.
Дэд бүтэц, амьдрах орчны хөгжлийн хорооны хурлаар,
1. Дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт дүгнэх тухай
2. Дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
3. Баянзүрх хайрхны орон нутгийн хамгаалалтын хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд БЗД-ийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны дарга Д.Бат-Өлзий танилцуулга хийсэн.
Харин Хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний хорооны хурлаар,
1. Төрийн дээд шагналд уламжлах тухай
2. Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр танилцуулж, Төлөөлөгч нарт мэдээлэл өгсөн.
Харин Дүүргийн харьяа зарим алба хэлтсийн нэршил, харьяалал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болоод буй талаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Чанцалням танилцуулж, мэдээлэл өгсөн.
Дээрх асуудлуудыг холбогдох хурлын хороодын Төлөөлөгч нар хэлэлцээд олонхын саналаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн хурлын хороодын хурлын үеэр энэ сарын 11-ний өдөр нийт Төлөөлөгч нарыг нэгдсэн байдлаар дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажил болон хийхээр төлөвлөж буй ажлуудтай танилцах аяллыг зохион байгуулахаар болсон талаарх мэдээллийг өглөө. Ингэснээр Төлөөлөгч нар нэгдсэн мэдээлэл авах ач холбогдолтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

онцлох мэдээШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа

Өмнөх иргэдийн уулзалтад оролцсон иргэдээс 10 нь асуудлаа бүрэн шийдүүлсэн. Харин бусад...