2025 10 сар 17
|    Утас:  51-263140
онцлох мэдээ

Сэргэлт 79 хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулна

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Сэргэлт-79” хөтөлбөрт хамрагдсан зарим иргэдийг хүлээн авч уулзлаа. Архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байранд зуучлах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан. Тэгвэл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн дийлэнх хувь нь өнөөдөр байнгын ажлын байртай болж, гэр бүлтэйгээ эргэн нэгджээ.
Олон хүнд итгэл өгөх зорилгоор зохион байгуулсан хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ. Ингэхдээ дүүргийн хэмжээнд бус үндэсний хэмжээнд хийж, олон хүнийг хамруулна гэдгийг Засаг дарга Н.Баярмөнх онцоллоо. Энэ ажилд “Сэргэлт-79” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн оролцоо хамгийн чухал бөгөөд манлайлж оролцохыг хүслээ.
Алдсан цаг хугацааг эргүүлж болохгүй ч цаашид зөв хүн байж, ахиж архи уухгүй гэдгээ тэд хэлсэн. Мөн хөтөлбөрийн дараагийн арга хэмжээнд хамтран оролцоно гэсэн юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

онцлох мэдээШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа

Өмнөх иргэдийн уулзалтад оролцсон иргэдээс 10 нь асуудлаа бүрэн шийдүүлсэн. Харин бусад...