Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ зургаан асуудал хэлэлцсэн. Эдгээрээс онцолбол, Баянзүрх дүүргийн 2024 оны төсвийг хэлэлцэж баталлаа.
Баянзүрх дүүрэг 2023 оныг Хүний хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, үүнд чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлж тодорхой ахиц гарсан. Тэгвэл 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлаж, хүүхэд хамгааллын чиглэлээр төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр баталлаа.
Үүнд хүүхэд хамгааллын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал,
Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 37 сургууль, 59 цэцэрлэг, ирэх онд шинээр ашиглалтад орох 2 сургууль, 2 цэцэрлэг нийт 100 байгууллагын гадна орчныг хүүхдэд аюулгүй, ээлтэй байдлаар тохижуулах, засварлах,
Мөн өсвөр насны охидын жирэмслэлт их байгаа тул Хүүхэд, өсвөр үеийн кабинетийг шинээр байгуулах,
Хүүхдийн хөдөлмөр зусланг тохижуулах,
Онцгой байдлын хэлтсийг түшиглэн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн танхим байгуулах,
Гүег, Шар бүс, Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр төлөвлөж байна.
Мөн орон нутгийн сангийн төсвийг иргэдийн санал дээр үндэслэн зарцуулах хууль дүрмийн дагуу 43 мянган иргэдээс авсан саналд үндэслэн хамгийн олон санал авсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн дагуу үр ашигтай, ил тод, хэмнэлттэй байх зарчмыг баримталж, сахилга хариуцлагыг сайжруулах, татварын суурийг өргөжүүлж төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж дүүргийн төсвийн бодлогод тусгагдсан хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...