Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын 2024 оны эхний шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор “Баянзүрх-180” хөтөлбөрийг боловсруулсан. Хөтөлбөр 10 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. 2024 оны нэгдүгээр сард нийт 44 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Үүнтэй холбоотойгоор хороод болон дүүргийн харьяа хэлтэс албадыг хийж хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүрэгт шилжүүлсэн ажил, үйлчилгээг, Базалт нэгдэл ХХК-иас цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээний талаарх танилцуулга мэдээллийг хүргэсэн.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хэд хэдэн үүрэг даалгаврыг өглөө.
– Нэн тэргүүнд өргөдөл гомдлыг 3 хоногт, албан бичгийг 7 хоногт багтаан шийдвэрлэх
– Хариулгагүй хот руу орж ирсэн малыг зөвшөөрөгдсөн бүс рүү тууж гаргах ажлыг дүүргээс зохион байгуулсан. Ногоон байгууламжийг сүйтгэх эрсдэл дагуулж буй учраас хариулгагүй малыг хашаалах тусгай хашааг байгуулах, энэ хугацаанд түрээсийн хашааг олох зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хэлтсийн дарга нарт өглөө
– Мөн хашаа, өвс тэжээлийн зардлыг буруутай этгээдээр төлүүлэх учраас иргэдэд энэ талаарх мэдээллийг хүргэх
– Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцох, аж ахуй нэгж байгууллага, иргэдийг уриалах
Зэрэг ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Leave a comment