Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 суудалтай сургууль баригдаж эхэллээ.
Тус сургуулийн барилга 4 давхар бөгөөд 960 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн юм. Энэхүү сургууль нь ашиглалтад орсноор тус хороодын алслагдсан зайнаас сурдаг сургуулийн насны хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм.
Зураг төслийг гүйцэтгэгч байгууллага: “Базура Дизайн” ХХК
Барилга угсралтыг гүйцэтгэгч байгууллага: “Эм Би Си” ХХК
Leave a comment