Цаг үе

ЗАРИМ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД АРИУТГАЛ ХИЙНЭ!

2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Монгол Улс “Ковид-19” цар тахлаас сэргийлэх вакциныг хүлээн авч дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг нийт 126545 иргэнийг дархлаажуулаад байна.
Задалж үзвэл өдөрт 15 цэгт 364 алба хаагчид 8000 иргэнийг дархлаажуулдаг байгаа юм.

Дархлаажуулалт хийж байгаа цэгүүдэд өдөр бүр олон тооны иргэд үйлчлүүлж, вакцинжуулалтад хамрагддаг бөгөөд энэ нь нэг талаараа дархлаажуулалтын цэгийг эрсдэлтэй бүс болгосон.

Тиймээс 4 дүгээр сарын 9-н буюу маргааш Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг 7 цэгт үүрэг гүйцэтгэж буй эмч эмнэлгийн ажилтнуудыг амрааж, тухайн цэгүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг хийхээр боллоо. Тухайлбал

АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

30,92,133,87-р сургуулиудад зөвхөн 3 дугаар сарын 12-ны өдөр “СИНОВАК” фирмийн вакциныг хийлгэсэн Баялаг ундраа худалдааны төв, Баянзүрх дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид, Худалдаа үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 дахь тунг хийлгэнэ.

Мөн 88-р сургууль, 63-р цэцэрлэгт дархлаажуулалтын эхний тунг хийх ажил явагдана.

Үлдсэн дархлаажуулалтын цэгүүд болох 44,14,84,21,102-р сургууль Фэмили медикал эмнэлэгт байрласан цэгүүд ажиллахгүй бөгөөд тус цэгүүдэд ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөлөө.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...

Цаг үеШуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.   Өмнөх зөвлөгөөнөөр...