2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

Жил бүр ойн санд 40-50 мянган мод бут тарина

Мод нь дуу чимээ намсгах, зуны улиралд шороо тоосны 50%, өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг. Тэр ч утгаараа Баянзүрх дүүрэг Ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, иргэдийг чөлөөтэй амарч, ая тухтай байхад зориулан 6 бичил, 1 том цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулахаар төлөвлөөд байна.

Өнөөдөр дүүргийн 10 дугаар хороонд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба болон хувийн хэвшлийн газруудтай хамтран 400 гаруй мод тарьлаа. Маргаашнаас тус талбайг хамгаалах хашаа барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

“Ногоон орчныг дэмжье” уриан дор дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ой төгөл шинээр байгуулж, жил бүр ойн санд 40-50 мянган ширхэг мод бут тарьж иргэдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх, сул хөрс шороо бүхий газрыг ногоон байгууламж болгон тохижуулах, байгалийн эко системд дэмжлэг үзүүлэх зорилгоор Баянзүрх дүүрэг 4 байршилд төгөл байгуулж 5000 гаруй мод тариад буй.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...