Үйл явдалЦаг үе

УИХ, Засгийн газар, Нийслэл орон нутгийн хамтын ажиллагааны дүнд Баянзүрх дүүрэг хөгжлийн хоцрогдлоос сална

Өнөөдөр буюу 2021.05.31нд Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болох Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, дүүргийн удирдлагууд Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Ажлын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн хамгийн их түгжрэлтэй бүсүүдийн нэг болох Баянзүрх дүүргийн 26-р хорооны “Нарантуул” захын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэх ажлуудыг судалж, Нийслэл, Орон нутгийн төсвөөр хийх боломжтой ажлуудын жагсаалтыг гаргахыг хүслээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн зүүн талд байрлах нүхэн гарцны ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болсон юм. Тэрээр хэлэхдээ

“Улаанбаатар хотыг бид Нэг төвт хотоос Олон төвт хот болгохоор Засгийн газар зорилго тавин ажиллаж байна. Үүний нэг жишээ гэхэд л бид 1 жилд 420 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилгоор ашиглана. Улаанбаатарын түгжрэл бол нэг өдөрийн дотор шийдэгдэх асуудал биш. Тиймээс үүндээр Нийслэл хот, Орон нутгийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллана” гэсэн юм.

Цаашлаад тус баг Баянзүрх дүүргийн 24-р хороонд байрлах “Шархад дэд төв”-ийн ажлын явцтай танилцлаа. “Шар хад дэд төв” нь Баянзүрх дүүргийн гэр хорооллын бүсийг хөгжүүлэхэд маш чухал нөлөө үзүүлэх бөгөөд, дэд төвийг дагаад Олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлэг, ахмадын сувилал, зам гэх мэт томоохон ажлууд хийгдэнэ гэдгийг Нийслэл, дүүргийн удирдлагууд хэлж байлаа. Баянзүрх дүүргийн хувьд коронавирус цар тахлын үед улсын эмнэлэггүйн улмаас нилээдгүй хүнд байдалтай ажилласан. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд санал тавьж, дүүрэг орон нутагтайгаа хамтарч нэг зүгт харж байгаа учраас 2022 оны төсөвт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвийг суулгахаар болсон. Гэхдээ нэгдсэн эмнэлэг нь Шархад дэд төвөө дагаж байгуулагдах ёстой гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.

Үүний дараа Баянзүрх дүүрэгт хийгдэж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцлаа. Баянзүрх дүүрэгт нийтдээ 14 байршилд дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа. Харин зарим ажлууд цар тахлын улмаас зогссон. Иргэд ч газар чөлөөлж өгөхөд хүндрэлтэй байна. Гэхдээ нийт 598 га газрын 24 хэсэгчилсэн талбайд 4247 айлын орон сууцыг одоогийн байдлаар хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар 141 өрх түр суурших орон сууцад, 22 өрх түрээсийн байранд байгаа талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...