2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

Баянзүрх дүүрэг дэргэдээ SHARE CENTER-тэй боллоо

Баянзүрх дүүрэг дэргэдээ SHARE CENTER-тэй боллоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс залуучуудыг дэмжих зорилгоор дундын оффис буюу ShareCenter-ыг нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд оролцлоо.

Уг төв нь Орон нутгийг хөгжүүлэх сэтгэл, зүтгэлтэй, шилдэг санаатай залуусын төсөл хөтөлбөрийг дэмжинэ. Цаашлаад Баянзүрх дүүрэгт хийгдэх ажлуудад залуусын санаа бодлыг тусгаж, хамтран ажиллах зорилготой байна. Нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга  Н.Баярмөнх хэлэхдээ

“21-р зуун техник технологийн эрин үед төрийн байгууллага, тэр дундаа орон нутгийн байгууллага залуусаа дэмжих хэрэгтэй. Баянзүрх дүүргийг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөр залуучуудын тархинд, сэтгэлд бий. Тэрийг ил гаргаж, дүүргийн хөгжилд залуусынхаа оролцоог нэмэхийн тулд ShareCenter-г ажиллуулахаар боллоо. Галзуу санаа, шилдэг төсөлтэй залуусыг Баянзүрх дүүрэг дэмжихэд бэлэн” гэв.

ShareCenter-ын хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 4 давхарт ашиглагдаагүй удсан талбайг тохижуулж, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Аж ахуй нэгж, иргэдийн дэмжлэгээр засвар хийж, тохижуулсан гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...