Борооны улирал эхлэхэд гэр хороолол дундах зам усанд автаж, иргэд явган зорчиход хүндрэл үүсдэг. 5-р хорооны иргэдийн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын шуурхай зөвөлгөөний үеэр өгсөн үүрэг даалгаварын хүрээнд өнөөдөр 5 дугаар хорооны 14-р хэсгийн Моносын 3-р гудамжны замыг түрж, хусаж, тэгшлэх ажлыг дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ хийж гүйцэтгэлээ. Автогрейдерийн засвар үйлчилгээ дуусахаар нарийн тэгшилгээг дахиж гүйцэтгэх юм.

Leave a comment