2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

Н.Баярмөнх “Аливаа ажлыг хийхэд сэтгэл, хандлага, бүтээлч санаачилга чухал байдаг”

Өнөөдөр /2021.07.06/ Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нарын шуурхай зөвөлгөөн болж өнгөрөгч 7 хоногт хороодын ажлыг үнэлэх нэгдсэн шалгалтын дүн, Ковидын нөхцөл байдал, хороодод хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, тохижилтын ажлын явц, бүх нийтийн амралтын өдрүүдээр үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг цаг үеийн асуудлаар дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл хийж холбогдох чиглэл, үүрэг даалгаврыг өглөө.

Хурлын эхэнд хороодын Засаг дарга нар тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцаж орон нутгийн хэмжээнд шийдэж болох ажлуудын талаар санал солилцсон юм. Мөн иргэдээс дүүргийн Засаг даргад ирүүлсэн санал, гомдол, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар танилцуулсан юм.

Хурлын үеэр дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Аливаа ажлыг хийхэд сэтгэл, хандлага, бүтээлч санаачилга чухал байдаг. Дүүргээ өнгөтэй болгохын тулд бид 2030 он хүртлэх хөгжлийн төлөвлөгөөг гарган энэ дагуу ажлуудаа төлөвлөөд хийж байна. Цаг үе амаргүй байгаа хэдий ч хороо, анхан шатны түвшинд хийж хэрэгжүүлж болох бүтээлч ажил санаачлан, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан ажиллах, иргэдийн санал санаачилгыг дэмжиж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллах шаардлагатай байна” гэдгийг онцолсон юм.

Тамгын газрын дарга И.Баттөгс хороодын үйл ажиллагаанд хийсэн нэгдсэн шалгалтын дүн танилцуулж, цаашид иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд юун дээр анхаарч ажиллах талаар чиглэл өгөв.  Хурлын төгсгөлд, дүүргийн Засаг дарга хороодод хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын чанар, гүйцэтгэлд хяналт тавих, иргэдэд хүнсний багцыг хүргэх ажлыг зохион байгуулах, хариуцсан ажилдаа сэтгэл гаргаж ажиллах, иргэдийн шинэ санаачилгыг дэмжиж ажиллахыг хороодын Засаг дарга нарт анхааруулснаар шуурхай зөвөлгөөн өндөрлөлөө.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...