Үйл явдалЦаг үе

Дүүргийн Засаг дарга тусгай чиг үүргийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж чиглэл өглөө.

Өнөөдөр /2021.07.16/ дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Н.Баярмөнх Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудтай уулзаж бүх нийтийн амралтын өдрүүдэд гарсан дуудлага мэдээлэл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл сонсож дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.

 

Эрүүл мэндийн төв

  • Бүх нийтийн амралтын өдрүүдийн дараах үүсч болзошгүй хүндрэлд бэлэн байх
  • Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээтэй холбоотой дуудлага мэдээлэлд шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авах
  • Хөнгөн болон хөнгөвтөр өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх, хүндэрсэн өвчтөнүүдэд цаг алдалгүй эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх

 

Онцгой байдлын хэлтэс

  • Үер ус, гал түймэр, болзошгүй гамшиг, байгалийн аюулт үзэгдэл, осол гэмтлийн дуудлага бүрийг цаг алдалгүй, яаралтай шийдвэрлэх

 

Мэргэжлийн хяналт

  • Эрүүл ахуйн дэглэм зөрчиж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй иргэдэд хяналт шалгалтыг эрчимжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх

 

Цагдаагийн газар

  • Ил задгай, хулгайгаар хог хаягдал буулгаж, хогийн цэг үүсгэж буй иргэн, ААНБ-уудад хатуу арга хэмжээ авах зэрэг үүрэг даалгаваруудыг өгөв.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...