2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

5, 9, 23, 28 дугаар хороодын гэрэлтүүлэг угсралтын ажил 90 хувьтай хийгдэж байна

Иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн нийт 17 хороог хамруулан 3057 ширхэг гэрэлтүүлгийн зураг төслийг боловсруулан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажил хийгдэж одоогийн байдлаар дүүргийн 5, 9, 23, 28 дугаар хороодын гэрэлтүүлэг угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй  хийгдэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Дэд бүтцийн хөгжил – Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн төсөл Баянзүрх дүүрэгт ийнхүү хэрэгжиж байгаа юм. Уг төслийн хүрээнд 3, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 17, 19, 21, 23, 24, 25, 27, 28 дугаар хороод бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс, дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан ААН-үүдтэй хамтарч дүүргийн 5, 9, 13, 17, 19, 27 хороодын гэрэлтүүлгийн ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр трасст байршил давхацсан, гэрэлтүүлгийн тэжээлийн эх үүсвэр хангах дэд станц хангалт зэрэг асуудлаар газар дээр нь ажиллаж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэлээ.

Төслийн үр дүнд хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн, эрчим хүчний зарцуулалт багатай, гэрэлтүүлэх хүчин чадал өндөртэй орчин үеийн загвар шийдэл бүхий зам, гудамж, талбайн гадна гэрэлтүүлгийн дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх бөгөөд ингэснээр алслагдсан дүүрэг хороод, сум, багийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг бүрэн шинэчлэх, цаашлаад гэрэлтүүлэггүй, харанхуй гудамж, зам талбайд үйлдэгдэх гэмт хэрэг болон гарах тээврийн ослыг бууруулахад зохих нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...