2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Цаг үе

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 2021 ОНД 1200 ӨРХ ОРОН СУУЦТАЙ БОЛНО

Баянзүрх дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар 6 хорооны 14 байршил, 255,2 га газарт гэр хорооллын барилгажуулах дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. Дүүргийн  Засаг даргын Тамгын газраас 2, 8, 12, 13, 14, 16 дугаар хороодод хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн гүйцэтгэл, зарим удаашраад байгаа барилгын явцад хяналт тавин ажиллалаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг явуулахад хүндрэлтэй байгаа нийтлэг шалтгаанууд нь цөөн тооны иргэд газраа чөлөөлж өгөх сонирхол бага, мөн өмнөх төсөл гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс хохирсон зэрэг олон асуудлууд байгаа ч зарим компаниуд иргэдийг орон сууцанд оруулсны дараагаар газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэх зарчмаар ажиллаж байгаа юм.

Түүнчлэн иргэд газраа чөлөөлж өгөхгүй цаг хугацаа алдсанаас гүйцэтгэгч компани нь хөрөнгө оруулагчаа алдах эрсдэл үүсч байгаа талаар дурдаж байв.

Ажлын хэсэг удаашралтай байгаа шалтгаануудыг тодруулж дүүргийн зүгээс шийдвэрлэх боломжтой ажлуудын судалгааг мөн хийсэн юм. Ингэснээр гүйцэтгэгч компаниудын ажлын уялдаа холбоо сайжирч, тулгамдаж буй асуудлаа эрэмблэн шат дараатай шийдвэрлүүлэх боломж байгаа гэлээ.

Дахин төлөвлөлтийг дагаад таатай орчин нөхцөлд аюулгүй амьдрах эрхээ эдлэх нь иргэн таны болоод бид бүгдийн хамтын хүч юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...