2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ХАНГАЖ БАЙНА

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэх чиглэл гарсантай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах дүүргийн Засаг даргын А/374 дүгээр захирамж гарсан.

Захирамжийн дагуу ажлын хэсэг хуралдаж,  сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын бэлэн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хангах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулан 3 ажлын хэсэг гарган хяналт тавьж ажиллах юм.

Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 35 сургууль, 51 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ажлын хэсэг 8 дугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд ажиллаж Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд дараах чиглэлээр хяналт шалгалт хийнэ.

Үүнд:

  • “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт
  • “ЕБС-ийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажиллаж буй эсэх
  • Сургууль цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад нээлттэй ил тод зохион байгуулах
  • Сургууль цэцэрлэгийн гадна, дотор талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрх бүхий мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй эсэх
  • Сургалтын үйл ажиллагаа удаан хугацаанд завсарласантай холбоотойгоор багш сурагчдад нийгэм сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагааа мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажилласан байдал
  • Багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт бүрэн хамруулсан байдал
  • ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг бүх төгсөгчдөд хүргэж баталгаатай мэдээллээр хангаж ажилласан байдал
  • Сургалтын орчны аюулгүй байдал
  • Хүүхдийн автобусны бэлэн байдал
  • Хоол үйлдвэрлэл, цайны газрын эрүүл ахуйн дэглэм зэрэг чиглэлүүд багтаж байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...