2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХААЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХГҮЙ БАЙХЫГ ААН-ҮҮДЭЭС ХҮСЛЭЭ

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 19-р хороо Цайз захын орчимд зам дагуу бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр дүүрэг орон нутгийн зүгээс бизнес эрхэлж байгаа иргэдээ дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хааж үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүслээ.

Учир нь тус хэсэгт аж ахуй нэгжүүд явган хүний замыг хааж, худалдаа эрхэлж байгаа. Энэ нь иргэд чөлөөтэй зорчих боломжгүй нөхцөл байдал үүсгээд байна.

Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа учраас хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдлийг нэмэгдүүлэх болно гэсэн юм. Бизнес эрхлэгчид ч энэхүү саналыг хүлээн авсан, явган хүний замыг чөлөөлж, цаашлаад худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа зам, талбайгаа тохижуулахаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...