2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлэх шийдвэр гараад буй.
Цар тахлаас үүдэн цахимаар суралцсан хүүхдүүдэд агуулгын хоцрогдлыг нөхөх, анги танхимуудад ариутгал, халдваргүйтгэл хийх, багш ажилчдын хүний нөөцийг бүрдүүлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурах нөхцөл бололцоог бүх талаар хангах тал дээр сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа базааж буй. Дүүргийн хэмжээнд энэ жил 32 сургууль, 51 цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авна.


Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлэн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн ЕБС, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажилтай танилцан зөвлөн туслах хяналт шалгалтыг хийж байна.


Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар хичээллэх болсонтой холбогдуулан цар тахлын нөхцөл байдалд “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах, орох гарах гарц, тэмдэглэгээ, цэвэрлэгээ ариутгалын бодисын нөөц, тусгаарлах байрны бүрэн бүтэн байдал гээд нарийн шалгалтыг хийх юм.


Үүнээс гадна сургалтын орчны аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, цайны газрын эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, гадна дотно талбайн ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...