2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

ДАРЬ-ЭХИЙН 50 ОРТОЙ ЭМНЭЛЭГИЙГ ЯАРАЛТАЙ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖ ОР ДЭЛГЭНЭ

Баянзүрх дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан дүүргийн Эрүүл мэнд 10 дугаар төвд ажиллалаа. Энэ долоо хоногт багтааж дархлуужуулалтын бүрэн тундаа хамрагдаагүй 12-17 насны хүүхдүүдийг бүрэн вакцинжуулж, багш ажилчдыг 3 дугаар тунд хамруулж дуусгахыг анхааруулсан юм.

Улсын хэмжээнд дархлаажуулалтын 3 дугаар тунг хийж эхэлсэнтэй холбогдуулан бүх цэгүүдэд ачаалал харьцангуй өндөр байгаа тул боловсролын байгууллагын ажилчид болон сурагчдад дархлаажуулалтын цэгийг тусад нь гаргаж өгөхөөр шийдвэрлэжээ.

Түүнчлэн халдварын тохиолдол нэмэгдэж буй эрсдэлт нөхцөлд түргэвчилсэн шинжилгээ болон PCR шинжилгээний оношлуурыг нэмэгдүүлэх, танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн халдвар судлаач мэргэжилтнийг сургууль, цэцэрлэгүүдэд арга зүйн зөвлөгөөг өгч ажиллуулах чиглэл өглөө.

Сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн Дельта вирус, томуугийн дэгдэлт үүсэх зэрэг эрсдлүүдийг тооцож, эрсдэл багатай даван туулах нөхцлийг бүрдүүлэн Дарь-Эхэд байршилтай Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар 50 ортой эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулж нэмэлтээр ор дэлгэж, Коронавирусын тархалтын эсрэг хариу арга хэмжээ ажиллахаар болж байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...