Өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна

Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс хуралдаж холбогдох албаны хүмүүст үүрэг өгчээ. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна.

Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил зохион байгуулах комиссоос айл өрхийг дулаалгын аянд нэгдэхийг уриаллаа. Албан байгууллага, айл өрхийн хамгийн их дулаан алддаг хэсэг болох вакум цонхыг гэрийн нөхцөлд энгийн аргаар хэрхэн дулаалж болох талаар бяцхан зөвлөгөөг өгье.

Цонхны шилийг бөмбөлөгтэй уутаар дулаалах

  • Гадаа нартай дулаахан өдөр цонхны шилийг дулаалах талаас нь сайтар цэвэрлэх хэрэгтэй. Ингэж цэвэрлэсэн цонхны шилийг чийгтэй алчуураар арчсаны дараа усыг хатахаас өмнө урьдчилан бэлдсэн бөмбөлөгтэй гялгар уутыг наах эсвэл шил арчигч цацаж хатаагүй байхад нь наах хэрэгтэй.
  • Наасан гялгар уутыг цонхны шилнээс бага зэрэг илүү гарган хутгаар зүсэж авах бөгөөд тэр хэсгийг скоч эсвэл энгийн цавуугаар наахад өвлийн турш цонхноосоо дулаан алдахгүйгээр амьдарч болох юм.
  • Энэ нь нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх тул гэрт орж ирэх байгалийн дулааныг бууруулахгүй. Мөн цонхыг нэлэнхүйд нь энгийн гялгар цаасаар бүрж болох ч дээрх арга илүү гоёмсог харагдахаас гадна үр дүнгийн хувьд 1,5-2 хэмийн дулаан нэмдэг юм.
  • Мөн Силиконоор дулаалаад дээр нь хальс наахад нийтдээ 2-5 градусаар гэрийнхээ температурыг нэмэх боломжтой байна. Их бага сонсогдож байж магадгуй ч дундаж температурыг 3 градусаар нэмэхэд амьдрал дээр ноосон цамц өмсөх путболктай даарахгүй байх хоёр шиг ялгаатай байна.

 

Posted in Мэдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *