Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Тийболлын аварга шалгаруулах тэмцээнд 20 сургуулийн 300 гаруй тамирчид оролцло

Тэмцээн бага болон дунд насны ангиллаар явагдсан юм. Бага насны ангилалд 30 дугаар сургууль гуравдугаар байрт, 69 дүгээр сургууль хоёрдугаар байрт шалгарсан бол тэргүүн байрт 44 дүгээр сургууль орж цомын эзэн болсон юм. Харин дунд насны ангилалд 126 дугаар сургууль гуравдугаар байр, 44 дүгээр сургууль хоёрдугаар байрт, 69 дүгээр сургууль тэргүүн байрыг эзэлж цомын эзэн боллоо.
Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Жайка олон улсын байгууллагатай хамтран сургуулиудад Япон хэлний сургалтын клуб байгуулж байгаа. Эхний сургалтын клуб нь ерөнхий боловсролын 69 дүгээр сургууль дээр байгуулагдсан юм. Хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар өөрсдийн хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна цаашид Япон улсад суралцах бүрэн боломжтой юм.
Тийболлын спортоор хичээллэснээр хүүхэд багаасаа багаар ажиллах чадварт суралцдаг. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжиж, мэндлэх хүндлэх ёсонд сургадаг зэрэг олон талын давуу талтай юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Хот нийтийн аж ахуйн чиглэлийн албан хаагчдад ХАБ-ын сургалтыг зохион байгууллаа

Нийслэлээс хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүрэг рүү шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх...

Шинэ мэдээ

Хаврын мод тарилтын үйл ажиллагаа удахгүй эхэлнэ

Хаврын мод тарилтын үйл ажиллагаа удахгүй эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэг ногоон...

Шинэ мэдээ

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг 11 дүгээр хороонд 6 дахь өдрөө зохион байгуулж байна

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг 11 дүгээр хороонд 6 дахь өдрөө...

Шинэ мэдээ

“Спортоор дамжуулан хувь хүний хөгжлийг дэмжих” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл “Амжилтын Гэгээн...