Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улс эх орныхоо их бүтээн байгуулалт оролцож, өнөөдрийн түүхийг бүтээлцэж яваа ахмадуудынхаа саналыг нээлттэй сонсох үүднээс энэхүг уулзалтыг зохион байгуулсан. Баянзүрх дүүрэг нь нийт 44 мянга гаруй ахмадуудтай бөгөөд төлөөлөл болох 43 хорооны салбар зөвлөлийн дарга нар уулзалтад оролцлоо.
Баянзүрх дүүргийн Ахмадын хороо улсын хэмжээнд тэргүүний ахмадын хороо болсон. Цаашид үйл ажиллагаа эрчимжүүлж, ахмадууд руу чиглэсэн олон арга хэмжээг хийхээр төлөвлөж байгааг дүүргийн ахмадын хорооны дарга Г.Мөнхдөл хэллээ.
Баянзүрх дүүрэгт ахмад, хүүхдийн эмнэлэг байгуулагдсан. Удахгүй ашиглалтад орох юм. Эмнэлэг байгуулагдсанаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ. Мөн ахмадын хороотой хамтран хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хөтөлбөр боловсруулж ажиллана гэдгийг Засаг дарга Г.Жаргалсайхан хэлсэн үгэндээ онцоллоо. Хамгийн чухал нь чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс бүс болгонд ахмадын өргөө байгуулахаар зорьж ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

 

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын I шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын I шуурхай зөвлөгөөн боллоо    Баянзүрх дүүргийн удирдах...

Шинэ мэдээ

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шинэ жилийн арга хэмжээ зохион байгууллаа

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шинэ жилийн арга хэмжээ...

Шинэ мэдээ

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг амжилттай зохион байгууллаа

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг амжилттай...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүрэгт нийтийн байрнуудад хяналт, шалгалтын ажил хийж байна

Баянзүрх дүүрэгт нийтийн байрнуудад хяналт, шалгалтын ажил хийж байна     Баянзүрх дүүргийн...