2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

​ УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ӨЭМТ-ҮҮДЭД АВТОМАШИН ХАНДИВЛАЛАА

Баянзүрх дүүрэгт 10 гаруй ажил автомашингүй байсан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хандивлалаа.

Тэрээр “Цар тахлын үед иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн төлөө цурам хийлгүй зүтгэж байгаа та бүхний ажилд бага ч гэсэн тус болох үүднээс Приус 30 маркын автомашиныг хандивлаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Алтан гарт, цагаан нөмрөгт, энх цагийн эгэл баатрууд та бүхэн минь өнөө цагийн Монголын жинхэнэ баялаг шүү” гэлээ.

Автомашин хүлээн авсан өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудын хувьд

“Иргэндээ хүрч үйлчлэхийн тулд бид зарим тохиолдолд алхаж, заримдаа такси барьж үйлчилдэг байсан. Холбогдох удирдлагуудад хүртэл энэ талаар удаа дараа хүсэлт хүргүүлсэн боловч шийдэгдэдгүй. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан биднийг дэмжиж богино хугацаанд шийдвэрлэсэнд талархаж байна” гэсэн юм.

Баянзүрх дүүргийн хувьд 370 гаруй мянган иргэнтэй. 28 хороотой. Хороо бүр дунджаар 10000-25000 иргэнтэй. Өрхийн эрүүл мэндийн төв өдөрт 300-500 иргэнд үйлчилдэг байна.



Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...