2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЭНЭ ЖИЛ 6 СУРГУУЛЬ, 8 ЦЭЦЭРЛЭГ, 3 ЦОГЦОЛБОР БАРИГДАЖ БАЙНА

Баянзүрх дүүрэг 2021 оныг “Хүүхэд, залуучууд, ахмад, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, аж ахуйн нэгж, ногоон байгууламж, хороодыг дэмжих жил” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мөрийн хөтөлбөртөө ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, автозамын засвар шинэчлэлтийг хийх, сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн зорилуудыг тусган ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 28 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.

Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2021 онд он дамжин хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний хэрэгжилт, тулгарч буй асуудал, хүндрэлтэй тал, дүүргийн зүгээс ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулах боломж нөхцлийг бүрдүүлэх талаар зөвлөн туслах шалгалтыг ажлын хэсгүүд бүс бүсээр хуваагдан ажиллаж байна. Энэ удаад дараах бүтээн байгуулалтын ажлуудын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.

  • 2, 16, 18, 19 дүгээр хорооны камержуулалтын ажил
  • 2 дугаар хороонд баригдаж буй 960 суудалтай сургуулийн барилга
  • 26 дугаар хороонд баригдаж буй 320 ортой цэцэрлэгийн барилга
  • 26 дугаар хороонд баригдаж буй 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга

Хяналт шалгалтын дараа ажлын хэсгүүд төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулан шат дараатай арга хэмжээг авах юм.

 

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...