Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт амжилттай дүгнэгдсэн байгууллагуудад батламж, өргөмжлөл гардууллаа
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэд салбар комиссоос дүүргийн харьяа 157 байгууллагад “Төрийн архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын улсын үзлэгийг 2025 оны 10 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Үзлэгийн дүнгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2026 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн захирамжаар шилдэг байгууллага, албан хаагчдыг шалгаруулж, батламж, өргөмжлөл гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тодруулбал, “А” үнэлгээ авсан 16 байгууллага, “В” үнэлгээ авсан дүүргийн харьяа байгууллагын 30 албан хаагч, мөн Засаг даргын Тамгын газрын 14 албан хаагчид батламж, өргөмжлөл, гарын бэлгийг тус тус гардуулсан юм.
Энэхүү арга хэмжээ нь төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын чанар, хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгоход ач холбогдолтой юм.




Leave a comment