Баянзүрх дүүрэг 2021 оныг Хүүхдэд ээлтэй, хүүхдийг дэмжих жил болгож бяцхан үрсдээ чиглэсэн олон ажлыг төлөвлөөд байна.
Үүний нэгээхэн хэсэг нь болох сургууль цэцэрлэгийг хүртээмжтэй болгон хоёр ээлжээр хичээллүүлэх боломжоор хангах явдал юм. Бид 2021 онд 3 сургуульд өргөтгөл барьж, 2 сургууль, 4 цэцэрлэгийг ашиглалтанд оруулж хүүхдүүддээ бэлэг барихаар ажиллаж байна.
2021-2022 онд бид Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийхээр зорьж 12 дугаар хороонд, Сүхбаатар жанжины гэрийн буурь байсан түүхэн газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Үүний зэрэгцээ Сүхбаатар жанжины нэрэмжит НОМЫН САН баригдах бөгөөд хүүхдүүд маань удахгүй чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэнтэй, мөн номын сантай болно.
Үүгээр ч зогсохгүй хүүхдэд ээлтэй, хүүхдээ дэмждэг дүүрэг байхын төлөө бяцхан хүүхэд багачуудаа эрүүл, аюулгүй өсөж торних орчнийг бүрдүүлэх ажлыг үргэлж дэмжиж байх болно.
Монголын үрс маш олон болох болтугай.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Нацагийн Баярмөнх
Leave a comment