2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛД 50 ӨРХ ХАМРАГДАНА

Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг Баянзүрх дүүрэг хоёр дах жилдээ хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд дүүргийн 50 өрхийн нүүрсний хэрэглээг халж, цахилгаан халаагуурын тогтолцоонд шилжүүлэх юм. Уг халаагуур нь дулаалгын, агаар сэлгэх, халаах гэсэн гурван багцаас бүрдэнэ. Багц тус бүр гэрийг аюулгүй халаах, дулаан барих зориулалттай 5-аас дээш тоног төхөөрөмжтэй.

Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс энэ удаа хамрагдаж буй 50 өрхийн тал зардлыг дааж, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр ашиглах боломжтой болж байна. Төсөлд хамрагдах өрхийг сонгохдоо жирэмсэн, бага насны хүүхэдтэй, ахмад настай хүнтэй амьдардаг зэрэг зарим шалгуурыг харгалзан үзэж байгаа юм. Харин төсөлд хамрагдаагүй ч цахилгаан халаагуур суурилуулах сонирхолтой бусад айл өрх үндсэн үнээр нь худалдан авах бүрэн боломжтой.

Түүнчлэн хөнгөлөлттэй үнээр авах 50 өрх болон үндсэн үнээр авах сонирхолтой бусад айл өрхүүд жилийн 8-9 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын зээлээр авах боломжийг бүрдүүлж байгаагаа төсөл хэрэгжүүлэгч тал онцолж байлаа. Олон улсын хэмжээнд агаарын бохирдлоос ангижрах гарц нь цахилгаан дулааны эх үүсгэвэртэй болох гэж үздэг. Манай улсын хувьд өндөр өртөгтэйн улмаас үүнийг хэрэгжүүлэх боломж хомс байсан юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...