Үйл явдалЦаг үе

ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд өрх тэргүүлсэн ганц бие эцэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, гал түймрийн улмаас орон байргүй болсон иргэд мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эх, хүүхдэд тусламж үзүүлж байгаа.

Энэ хүмүүнлэгийн ажиллагааг дэмжиж ОХУ-ын Элчин сайдын яам, Г.В. Плехановын нэрэмжит Эдийн засгийн дээд сургууль, хуучнаар РЦНК буюу Русский дом Улаанбаатар, ОХУ-ын Газпромбанк хамтран оролцжээ. Улмаар зорилтот бүлгийн 30 айл өрхөд уг хүнсний бүтээгдэхүүний багцыг хүргэх юм. Өнөөдөр хандивын зүйлийг дүүргийн удирдлагууд болон Улаан загалмайн хорооны төлөөлөлд гардуулан өглөө.

Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх, Улаабаатар дахь Русский дом РЦНК-ийн захирал Базархандаев Амгалан Ринчинович, ОХУ-ын Элчин сайдын яамны Хэвлэл мэдээллийн атташе Надежда Латышева, Газпромбанкны төлөөлөгчийн газрын дарга Кислов Валерий, Г.В. Плехановын Оросын Эдийн засгийн дээд сургуулийн Улаанбаатар дахь салбарын нэгдүгээр орлогч захирал Л.Дугаржав, Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах зөвлөх, орчуулагч Зимирёв Владимир Сергеевич, Баянзүрх дүүргийн талаас Засаг даргын орлогч дарга Ц.Алтанзагас, Улаан загалмайн хорооны дарга Д.Жавзмаа нар оролцлоо.

Түүүнчлэн энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилсан “Дэм дэмэндээ” аяныг дэмжиж Улаанбаатар дах Русский дом байгууллагаас 1-р хорооны нэг өрхөд тусламж үзүүлэхээр боллоо.

Хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...