2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ДЭРГЭД 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Улсын II төв эмнэлгийн дэргэд 2-5 насны 4 бүлэг,  100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай  цэцэрлэг нээлтээ хийлээ.

Тодруулбал тус эмнэлэг хуучин захиргааны байраа “Дэмжих уран харш” болон “АЙВИКО” компаниудын дэмжлэгтэйгээр засвар үйлчилгээ хийж, тохижуулжээ. Ийнхүү Баянзүрх дүүрэгт стандартын шаардлага хангасан шинэ цэцэрлэг нэгээр нэмэгдэж байна.

Тус цэцэрлэгийг нийслэлийн 50 дугаар цэцэрлэгийн удирдлага, хамт олон мэргэжил арга зүйгээр ханган ажиллах бөгөөд II эмнэлгийн ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаа явуулна.

Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: “Дүүргийн хувьд сургуулийн өмнөх насны хамрагдалт 80 орчим хувьтай байдаг. Бидэнд цаашдаа сургуулийн болон цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил бий. Үүнд тулгамдаж буй нэг асуудал бол сургууль, цэцэрлэгийн газрын асуудал байдаг. Өнөөдөр II эмнэлэг хуучин захиргааныхаа байрыг тохижуулж,  албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь тун сайшаалтай ажил болж байна хэмээсэн юм.

Энэ жил Улсын Хоёрдугаар төв эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус эмнэлэгт 750 гаруй эмч, ажилчид ажилладаг байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...