Гэр бүлийн орчинд архидан согтуурах, бие махбодын хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил ихээхэн тохиолддог. Энэхүү зөрчлийг таслан зогсоох, нуугдмал хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргээс “Эрүүл аюулгүй орчин” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд эрсдэлт өрхүүдээр орж, үнэлгээ, хяналт хийх хамтарсан баг өнөөдөр 8 дугаар хорооноос эхэллээ.
Уг ажлыг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн III хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, хороодын Засаг дарга нар хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 10 дугаар сарын 4-өөс 18-нийг дуустал мянган өрхөөр орох төлөвлөгөөтэй байгаа юм.

Цагдаагийн газрын III хэлтэст 2021 оны эхний 9 сард 8350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс Хүүхэд, гэр бүл, хүчирхийллийн шинжтэй гомдол, мэдээлэл 2020 онд 3004 бүртгэгдсэн байсан бол 2021 онд 3205 болж 201 нэгжээр /6.3% хувь/ өссөн байна.

Leave a comment