Цаг үеШуурхай зөвлөгөөн

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА АНУ-ЫН ЭСЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн худалдааны хэлтсийн дарга Жон Чен, Улс төрийн хэлтсийн дарга Кейли Басби нартай цахимаар уулзлаа.

Уулзалтын үеэр Засаг даргын зүгээс дүүрэгт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулахаар ажиллаж байгаагаа онцлоод дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар танилцуулсан юм.

Талууд төрийн үйлчилгээг цахимжуулах шинэ технологийг нэвтрүүлэх асуудлаар харилцан санал солилцов.

Түүнчлэн дүүргийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Олон үндэсний хэв шинжийг агуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл дээр ЭСЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжлав.

АНУ-ын ЭСЯ-аас Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр ундны усны эх үүсвэрийг хамгаалах 350 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж байгаа талаар дурдаад Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Мөн Баянзүрх дүүрэгт төрийн үйлчилгээг иргэдэд нэг цонхоор чирэгдэлгүй, түргэн шуурхай цахимаар хүргэх нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөлд хамтран ажиллах боломжтой гэдгээ онцолсон юм.

Цаашид хоёр тал нийгэм, эдийн засаг, соёлын харилцаа, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрт идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXIII шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXIII шуурхай зөвлөгөөн боллоо    Зөвлөгөөнөөр өмнөх шуурхайгаар...

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXII шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXII шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа   Зөвлөгөөний...

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо   Өнөөдөр Баянзүрх дүүргийн Удирдах...

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...