Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
  Өнөөдөр Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын 20 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлт болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан юм. Мөн Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийн явцыг дүүргийн Төлөвлөлт, гүйцэтгэл, удирдлагын хэлтэс, Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба гэх мэт удирдлагууд танилцууллаа.
  Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан холбогдох албадын удирдах ажилтнуудад тодорхой чиглэл, үүрэг өгч ажилласан юм.
Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, мал бүхий хороод иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарах, мөн галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Тиймээс “Эрсдэлгүй Баянзүрх” аяныг өнөөдрөөс эхлүүлж, айл өрх, оршин суугчдад угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэхээс гадна, хяналт шалгалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Зөвлөгөөний төсгөлд зарим хороодын Засаг дарга нар тулгамдаж буй асуудлаа хэлэлцүүллээ.
May be an image of newsroom and textMay be an image of one or more peopleMay be an image of one or more people and textMay be an image of one or more peopleMay be an image of textMay be an image of text

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXIII шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXIII шуурхай зөвлөгөөн боллоо    Зөвлөгөөнөөр өмнөх шуурхайгаар...

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXII шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXII шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа   Зөвлөгөөний...

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.
Шуурхай зөвлөгөөн

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын 10 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ удаагийн...

Цаг үеШуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.   Өмнөх зөвлөгөөнөөр...