Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.
Шуурхай зөвлөгөөн

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын 10 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлт, шинээр томилогдож буй удирдах ажилтнуудын танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан “20 минутын хот” концепцын танилцуулгыг хийж, мэдээлэл өглөө.
“20 минутын хот” хөгжлийн загвар нь амьдрахад таатай, тогтвортой, хүртээмжтэй, холимог хот байгуулалтын бүсчлэл бүхий хотыг бий болгоход чиглэгддэг бөгөөд хотын оршин суугчдын авто машины хэрэгцээг бууруулж, өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээ, нийтийн тээврийн зангилаанд богино хугацаанд алхах эсвэл дугуйгаар хүрэх нөхцөлийг бий болгоход чиглэсэн төлөвлөлт юм.
Мөн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчид сургуулийн болон гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрх хамгаалал сэдвээр өөрсдийн илтгэлээ танилцуулж оролцлоо. Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэгтгэх үүднээс өнгөрсөн сарын 28-ний өдөр хүүхдийн чуулганыг Баянзүрх дүүргээс зохион байгуулсан. Сурагчдаас гарсан санал санаачилгыг цаашид ажил болгох, шийдвэрлэх үүднээс бодит судалгаанд тулгуурласан илтгэлийг сонслоо.
Шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан
– Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдээ дэмжих
– Дүүргийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх
– Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
 

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Цаг үеШуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.   Өмнөх зөвлөгөөнөөр...

Шинэ мэдээШуурхай зөвлөгөөн

ХОГГҮЙ ДҮҮРЭГ БОЛОХОД ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Баянзүрх дүүргийн хог хаягдлыг ангилан ялгаж цуглуулах, тээвэрлэх шинэ менежментийг нэвтрүүлэх, төрийн...

Үйл явдалШуурхай зөвлөгөөн

2022 ондоо багтааж алслагдсан хорооны 1500 айлыг цахилгаантай болгоно

УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалангийн санаачилгаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, холбогдох удирдлагууд Баянзүрх...

онцлох мэдээҮйл явдалЦаг үеШуурхай зөвлөгөөн

“Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг боллоо

Баянзүрх дүүргийн эдийн засгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд нөлөө бүхий төсөл, бүтээн...