Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXIII шуурхай зөвлөгөөн боллоо
Зөвлөгөөнөөр өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэж, дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга болон харьяа байгууллагуудтай байгуулсан 2025 оны хариуцлагын гэрээний биелэлтийн талаар мэдээлэл танилцууллаа.
Мөн томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, УБЦТС ХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааны талаар хэлэлцэв.
Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах болон орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулав.
Зөвлөгөөний төгсгөлд тулгамдсан бусад асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудад дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан шаардлагатай үүрэг, чиглэлүүдийг өгч ажиллаа.






Leave a comment