Баянзүрх дүүрэг НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран орон нутгийн хөгжлийг дэмжих Стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа.

Хамтын ажиллагааны хүрээнд “Бага насны хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан эрүүл мэнд, халамж хамгаалал, асаргаа, боловсролын чиглэлээр үр дүнтэй хөрөнгө оруулалтыг хийсээр байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн сургалт, эрүүл аюулгүй орчинг стандартын дагуу засварлан тохижуулах чиглэлээр 32, 122, 129-р цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн засвар, 63, 147 -р цэцэрлэгийн агааржуулалтын системийг шинэчлэх зэргээр сургалтын таатай орчинг бүрдүүлсэн.

Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөл 122 дугаар цэцэрлэгт хоол үйлдвэрлэлийн стандартын шаардлага хангасан ЖИШИГ ГАЛ ТОГОО-г ашиглалтанд оруулсан бөгөөд мөн 32 дугаар цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг шинэчилэх төслийг амжилттай хэрэгжүүлж шинэчилсэн ариун цэврийн байгууламжийг хүлээлгэн өгөв.

Энэ үеэр Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан : Бага насны хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, монголын ирээдүй хойч үеийг хөгжүүлэхэд үнэтэй, бодитой хувь нэмэр оруулсанд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Баянзүрх дүүргийн Засаг даргын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ийг НҮБ-ийн Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиос Хаказиманаад гардууллаа.

Leave a comment