Дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар “Ногоон орчныг дэмжье” уриан дор дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх хайрханд мод тарьж байгаа.

Өнөөдөр “Мод тарих үндэсний өдөр”, Худалдааны байгууллага үүсч хөгжсөний 100 жилийг тохиолдуулан дүүрэгт хүнс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөлөл нэгдэж голт бор, улиас, хайлаасны төрлийн 300 суулгацыг суулгалаа.
Мод тарьж, ирээдүй хойчдоо үзэсгэлэнтэй ногоон орчинг үлдээх их үйлсэд таныг ч бас нэгдэхийг уриалж байна.

Leave a comment